Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 10.1 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-17 14:56:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар  9,054,150,227.65 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 71 компанийн 10.1 сая ширхэг хувьцааг 8,299,511,588.25 төгрөгөөр арилжлааХоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:  


Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:      


Багцын арилжаагаар 186,811 ширхэг хувьцааг 550 сая төгрөгөөр арилжжээ


Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 510 ширхэг, ам.долларын 100 ширхэг бондыг нийт 78.9 сая төгрөгөөр арилжив. 



Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 229,743 ширхэг нэгж эрхийг 125,709,589.4 төгрөгөөр арилжив. 2022 оны 1 дүгээр сарын 14-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 5,852,024,054,089.31 төгрөг болсон бол ТОП-20 индекс 42,770.16 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.26 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


 

Холбоотой мэдээ