Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 431 иргэнийг ажлын байранд зуучилжээ

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-18 15:49:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  2021 оны тайлант үеийн ажил хайгч иргэний бүртгэлийг өмнөх онтой харьцуулахад ажил хайгч иргэний тоо 2, 3, 4-р улиралд буурсан тухай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв. 

2021 онд тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 109 аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөл хоршоо, 14 ажил олгогч иргэдээс нийт 474 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг ирүүлжээ. Эдгээр захиалгын дагуу ажилд зуучлах үйлчилгээнд 475 иргэнийг хамруулсан бөгөөд ажил олгогчийн шаардлага хангасан, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 431 /үүнээс эмэгтэй 187/ иргэнийг байнгын болон улирлын, түр ажлын байруудад зуучлан ажилд оруулсан байна. Тодруулбал, нийт ажилд зуучилсан иргэдийн 376 иргэн буюу 87,2 хувь нь байнгын ажлын байртай болжээ.

Одоогийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийг насны байдлаар нь авч үзвэл: 

15-24 насны 142 иргэн, 25-34 насны 323, 35-44 насны 243, 45-54 насны 154, 55-59 насны 43, 60-аас дээш насны 10 иргэн байгаа аж. Эдгээр иргэдийг боловсролын түвшнээр нь авч үзвэл: Боловсролгүй-10, бага-16, суурь-43, бүрэн дунд-464, техникийн болон мэргэжлийн анхан шат-72, тусгай мэргэжлийн дунд-38, дипломын болон бакалаврын дээд-271 иргэн байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа. 


Холбоотой мэдээ