Өндөршил сумын Ахмадын хороо "Улсын тэргүүний" анхан шатны байгууллагаар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-18 11:34:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сумын Ахмадын хороо “Анхан шатны улсын тэргүүний Ахмадын хороо”-ын болзлыг биелүүлж, 2021 оны ажил үйлсээрээ улсын хэмжээнд шалгарлаа.

Тус Ахмадын хороо гишүүдийнхээ эрүүл мэндийг сайжруулах, идэвхтэй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжүүлэхэд анхаарч, ажлаараа аймагтаа 3 жил дараалан тэргүүлжээ.

Өнгөрсөн онд ”Өв соёлын өлгий нутгийн урчууд” гар урлалын үзэсгэлэн, “Манлай аав, Алтан хэлхээ” 3 үеийн уулзалт, “Угийн бичиг хөтлөх” сургалт зэрэг олон шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг тогтмолжуулан сумынхаа ахмадуудын талархлыг хүлээсэн байгууллага юм. 

Холбоотой мэдээ