Тэргэнцэртэй сэлэмний улсын аваргууд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Тэргэнцэртэй сэлэмний холбоо, Монголын спортын корпорац хамтран улсын аварга шалгаруулах тэмцээнийг ням гарагт зохион байгуулав.
"Мөсөн өргөө"-нд болсон тус тэмцээний аваргын
алтан медаль хүртсэн тамирчид Тайланд улсад зохион байгуулагдах Дэлхийн цомын аварга
шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон юм.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: I байр Б.Даваасүрэн, II байр Б.Жигмэддорж, III байр: Б.Гантулга, А.Дөлгөөн
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд: I байр: Д. Цолмон, II байр: Ч. Тунгалагтуяа, III байр: Б.Гантуяа, С.Оюундарь нар шалгарчээ.