Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД![](/files/61e759f555243.jpeg)
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр суурин 159, түр 2 цэгт 161 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.