“Монгол хүнс-Монгол бараа 2022” үзэсгэлэнг Төв цэнгэлдэхэд зохион байгуулна

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-19 09:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол хүнсонгол барааүзэсгэлэнг энэ сарын 20-30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.


ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цар тахлын амаргүй цаг үед үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, малчид 10 өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдүүлжээ. Ингэснээр дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжин, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлнэ.


Энэ үйл ажиллагааг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байгаа бөгөөд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил, жижиг дунд үйлдвэрийн ноос, ноолуур, арьс ширэн болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, арвин сонголттой худалдах аж

Холбоотой мэдээ