Сар шинийн барилдааныг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-19 15:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн зохион байгуулна гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлэв.


Ингэхдээ бөхчүүд, зохион байгуулагчдад вакцин хийлгэсэн байх, шинжилгээнд хамрагдсан байх зэрэг шаардлага тавина гэдгийг тэрбээр тодотголоо. Сар шинийн уламжлалт барилдааныг 1963 оноос хойш 56 жил тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан /Ковид-19/ цар тахлын улмаас 2020 болон 2021 онуудад анх удаа зохион байгуулахгүй өнжсөн билээ.


Ташрамд дурдахад, коронавирусний омикрон хувилбарын тархалтыг хумих үүднээс Засгийн газраас Цагаан сарын баяраар Төрийн золголт хийхгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн иргэдийг гэр гэртээ цомхон хүрээнд тэмдэглэх, цахимаар золгохыг уриалаад байгаа юм.

Холбоотой мэдээ