Архангай аймагт коронавирусний 113 тохиолдол шинээр бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-19 15:36:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2022.01.18-нд коронавирусний 81 шинэ тохиолдол батлагдсан бол нэг дүгээр сарын 19-ний 10:00 цагийн байдлаар коронавирусний 113 тохиолдол батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 13394 боллоо. Энэ хугацаанд 14 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 12828 байна. Нас баралт 40  бүртгэгдсэн. 

Гэрээр 149, тусгай эмнэлгүүдэд нийт 286 хүн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн 19 суманд коронавирусний хамгийн их батлагдсан тохиолдол нь Эрдэнэбулган суманд 6238, хамгийн бага нь Цахир суманд 186 тохиолдол бүртгэлтэй байна. Коронавирусний халдварын тархалт дахин нэмэгдэх хандлагатай байгаа тул холбогдох газруудаас гэрээсээ аль болох гарахгүй, амны хаалт тогтмол зүүх, гараа угааж хэвшихийг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ