Хонгор сумын гэр хороолол ирэх зун бүрэн гэрэлтүүлэгтэй болно

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-01-20 15:56:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолоор “Манай сум-миний гэр” хөтөлбөрийг баталсан аж. Энэ хүрээнд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Хонгор сумын гэр хорооллын айл өрх тус бүрийг нарны үүсгүүрээр цэнэглэдэг гэрлээр хангажээ. Нийт 222 өрхөд нарны үүсгүүрээр цэнэглэдэг гэрэл өгсөн бөгөөд түүнийг байршуулах зориулалтын шонг сумын ОНХС-гийн 15.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ. Ингэснээр “Манай сум-миний гэр” хөтөлбөрийн хүрээнд Хонгор сумын гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудал бүрэн шийдэгдэх ажээ.  Ирэх хавраас эхлэн гэрэл тогтоох шонгуудыг суурилуулж эхлэх бөгөөд богино хугацаанд тухайн ажлыг хийхийг ИТХ-аас үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ