Гурван тонн өвс шатаж байсныг унтраажээ

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-01-20 21:04:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өлзийт сумын “Дулааны-Өвөр Модот” гэдэг газар малын саравч шатаж байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиж унтраасан байна.

Малчин С-ийн 8х30 метрийн хэмжээтэй малын саравч, гурван тонн өвс, дөрвөн нуруу аргал шатаж байсныг нэг цагийн турш ажиллан унтраасан бөгөөд Өлзийт, Есөнзүйл сумын ЗДТГ-ын ажилтнууд хамтран ажиллажээ. 

Байгаль, цаг агаар хуурайшилттай энэ үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийхтамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байхыг ОБГ-аас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ