Улаанбаатарт 1373, орон нутагт 716 хүн коронавирусээр халдварлажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-24 11:06:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2089 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

 

Сүүлийн 24 цагт илэрсэн "Ковид-19" халдварын 1373 нь Улаанбаатарт, 716 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 167 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.


Өнөөдрийн байдлаар 11 573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1084 хүний биеийн байдал хүнд байгаа бол, маш хүнд 103 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 54 136 болж нэмэгджээ.


Өнгөрсөн хоногт коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй байна. 



Холбоотой мэдээ