АНУ-д “омикрон” хувилбарын тохиолдлууд ирэх сар гэхэд оргил үедээ хүрнэ гэж үзэж байна

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2022-01-24 16:59:44

ВАШИНГТОН. /ABC/. АНУ-ын ихэнх муж улсад “омикрон” хувилбарын тохиолдлуудын тоо ирэх хоёрдугаар сарын дунд үе гэхэд оргил үедээ хүрнэ гэж үзэж байгаагаа тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фаучи ABC” телевизэд ням гарагт ярилцлага өгөх үеэрээ ням гарагт хэлжээ.


Тэрбээр нөхцөл байдал сайжирч буй нь ажиглагдаж байгаа ч сонор сэрэмжээ сулруулж болохгүй гэдгийг анхааруулжээ. Түүний хэлснээр, АНУ-ын зүүн хойд, баруун дээд хэсгийн муж улсуудад халдварын тохиолдол хэдийнээ оргил үедээ хүрч, “огцом буурч” эхэлсэн ч өмнөд, баруун хэсгийн муж улсуудад нэмэгдсэн хэвээр байна.


Мөн вакцины бүрэн тунг хийлгээгүй, нэмэлт тунд хамрагдаагүй хүн ам ихтэй бүс нутгуудад эмнэлгийн ачаалал ихсэх магадлалтай байгааг сэрэмжлүүлсэн байна. АНУ-д сүүлийн үед “омикрон” хувилбарын тархалтын улмаас халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрэх болоод байгаа юм.


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д ням гаргийн байдлаар “COVID-19” халдварын 70 сая гаруй тохиолдол илэрч, 866 мянга орчим хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ