Аймгийн аваргаар 100 гаруй хүний нэрс тодорлоо

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-25 11:39:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж буй малчин өрх, саальчин, тариаланчдыг жил бүр шалгаруулж, урамшуулдаг. Энэхүү уламжлалын дагуу тус салбарын мэргэжилтнүүд зохих журам, тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж, 100 гаруй хүнийг аваргаар тодруулжээ. 

Үүнд, сар шинийн босгон дээр аймгийн хошой аварга малчин өрх 11, аварга малчин өрх 77 тодорсон байна. Түүнчлэн аймгийн аварга тариаланч 9, саальчин 7 хүний нэрс албан ёсоор тодорлоо.  

Эдгээр аймгийн аваргын нэрийг Ховд аймгийн Засаг даргын 2022 оны А/40 тоот захирамжаар баталсан байна. Аваргуудын шагнал гардуулах үйл ажиллагааны хуваарь, хугацаа хараахан тодорхой болоогүй байгаа аж. 


  

Холбоотой мэдээ