Иргэний үүргээ биелүүлэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВУлсын баяр наадмаар Төв аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 83 дуудлага, мэдээлэл ирсэн нь урьд жилүүдтэй харьцуулвал харьцангуй тайван байв.
Иргэдийн ухамсар нэмэгдэж, үүрэг хариуцлагаа ухаарч, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах болсон нь тайван амгалан наадахад нөлөөлснийг алба хаагчид хэлж байна. Энэ сарын 9-17 ны хооронд аймгийн Цагдаагийн газарт 80 гаруй дуудлага, мэдээлэл ирснээс золгүй тохиолдлоор амиа алдсан нэг, хулгай нэг, иргэний эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг нэг гэмт хэрэг гарч, архидан согтуурсан, бусдын амар тайван байдлыг алдагдуулсан 35 хүнийг саатуулжээ.
7 дугаар сарын 20-22-нд болох Төв аймгийн баяраар иргэнийхээ үүргийг биелүүлж, хөдөө орон нутагт явахдаа тээврийн хэрэгслээ сайтар шалгаж, гол усны аюулаас сэрэмжлэн,согтууруулах ундаа хэрэглэхгүй, хулгайн гэмт хэргээс сэрэмжтэй байхыг анхааруулав.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг