Коронавируст халдварын 2273 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-27 11:03:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2273  тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 807 тохиолдлуур цөөн үзүүлэлт юм.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн "Ковид-19" цар тахлын 1183 нь Улаанбаатарт, 1090 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 170 тохиолдол Дорноговь аймагт батлагдсан байна.


Өнөөдрийн байдлаар 11 255 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 937 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 93 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 59 737 болж нэмэгджээ.


Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2029 хүн эндээд байна. 


Холбоотой мэдээ