Аймгийн аваргуудын шагналыг малчны хотонд нь очиж гардуулна

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-01-27 11:25:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, аймгийн хошой аварга малчин өрх, аварга малчин өрх, саальчин, ногоочин, тариаланч хамт олныг шалгарууллаа.

Аймгийн хошой аварга  14, аймгийн аварга малчин 111, аймгийн аварга саальчин 7, аймгийн тэргүүний тариаланч хамт олон 3, аймгийн тэргүүний тариаланч 3 тус тус шалгарсан байна. Аваргуудын шагналыг баасан гаргаас эхлэн аймгийн удирдлагууд, сумын ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга малчны хотонд нь очиж гардуулан өгнө гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ