Бадминтоны шилжин явах цомын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “SKYTEL CUP” бадминтоны шилжин явах цомын анхдугаар тэмцээн болж, 21 багийн 121 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулав.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “Хан Хиллс” клубийн
Э.Сумъяасүрэн, эрэгтэйчүүдийн ангилалд “Дархан-Од” клубийн Д.Хэрлэн нар тус тус шалгарлаа.
Харин холимог хосын 25-40 насны сонирхогчдын төрөлд
"Дархан-Од" клубийн Л.Ганзориг, Х.Оюун нар түрүүлсэн байна.
Холимог хосын +40 насны ангилалд “Сүлдэт Налайх” клубийн
Ц.Лхагваа, Б.Урандөл алтан медаль хүртсэн байна.