“Ю.Цэдэнбал-Монгол орон” шүлэг, яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-07-21 09:54:35

Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулж Ю.Цэдэнбалын Академиас "Ю.Цэдэнбал-Монгол орон" шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлаж байна.

Тус уралдаан нь Ю.Цэдэнбал агсаны тухай сэдэвт яруу найраг, уран бичлэгийн гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд уран үгийн гайхамшгийг мэдрэн түмэнд түгээгч уран бүтээлч, яруу найрагчдын өмнө нээлттэй байх аж. Наадамд оролцох бүтээлүүдээ энэ сарын 30-наас өмнө Ю.Цэдэнбалын Академийн төв байранд биечлэн авчирч өгөх юм. Бүтээлүүдийг эхний шатанд ажлын хэсэг шалгаруулж  2-р шатанд 15 шилдэг уран бичлэг мөн 15 шүлэг, яруу найраг сонгон шалгаруулна. Хоёрдугаар шатанд тунасан бүтээлүүдээс шилдгүүдийг 8 дугаар сарын 10-ны дотор шалгаруулж, 9 дүгээр сарын 17 -ны өдөр болох хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон нийтэд хүргэж, шагнал гардуулах юм.

Уран бичлэг нь Arial фонд, мөр хоорондын зай 1.5, үсгийн 11 хэмжээгээр бичсэн байх ба хуудас хязгаарлахгүй, шүлэг яруу найргын уралдаанд оролцогч нь гурав хүртэлх бүтээлээр оролцох юм. Яруу найргын уралдаан 50.000-300.000, Уран бичлэгийн уралдаан 100.000-200.000 төгрөг байх аж.  

Н.Туяа

Холбоотой мэдээ