Сүүлийн 24 цагт халдварын 212 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-28 11:36:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавиурсний халдвар илрүүлэх 313 шинжилгээ хийснээс хүүхэд 71, насанд хүрэгч 141 нийт 212 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 305 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 119, хөнгөн оноштой 179 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 136 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37428, гуравдугаар тунд 16443, дөрөвдүгээр тунд 1004 иргэн хамрагдаад байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эх, өндөр настнуудын өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул хайртай хүмүүсээ халдвараас сэргийлж, тархалтыг бууруулахад иргэн таны оролцоо хамгийн чухал юм. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг онцгойлон анхааруулав.


Холбоотой мэдээ