Зэвсэгт хүчний ахлагч нарын цугларалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-28 13:37:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргын тушаалаар даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалтыг энэ сарын 24-27-нд “Ахлагчийн албаны хөгжил, хэтийн төлөв” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.


Зэвсэгт хүчний ахлагч нарын цугларалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд I үе шатанд цугларалтад оролцогчдыг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг шалгасан бол II үе шатанд онол, арга зүйн сургалт, хэлэлцүүлэг явагдаж байгаа юм.


Цугларалтаар ахлагчийн албаны талаар цаашид баримтлах бодлого, нийгмийн хамгаалал болоод “Ахлагчийн албыг 2021 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаагаараа онцлогтой юм.


Цугларалтад БХЯ, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын 50 гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, ЗХЖШ-ын ахлагч, холбогдох албан тушаалтнууд өөрсдийн бэлтгэсэн сэдвийн хүрээнд “Зэвсэгт хүчний хөгжил ба ахлагчийн алба”, ”Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний сургалтын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого, чиглэл”, “Ахлагчийн албаны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, ”Инновацийн хөгжил, ахлагчийн алба”, “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн талаар баримтлах бодлого, зохион байгуулж явуулах онцлог” сэдвүүдээр тус тус илтгэл тавин оролцжээ.

Холбоотой мэдээ