Дуунаас хурдан онгоцны нисгэгч С.Шаравсамбууд гавьяат цол хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-28 16:54:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн билээ.


Гавьяат нисгэгч цолоор шагнагдсан, байлдааны сөнөөгч онгоцны анхны нэгдүгээр зэргийн нисгэгч, бэлтгэл хурандаа Самбуугийн Шаравсамбуугийн сэтгэгдлийг хуваалцлаа.


Тэрээр хэлэхдээ, “Би 1970 онд цэргийн нисэх хүчний сургуулийг төгсөж ирснээсээ хойш Монголын цэлмэг тэнгэрийн харуулд 20 жил тасралтгүй зүтгэлээ. Энэ хугацаанд олон арван нисгэгчдийг бэлтгэж сургалаа. Анхны нэгдүгээр зэргийн нисгэгч, анхны багш нисгэгч, анхны шалган нисгэгч боллоо. Ингээд дуунаас хоёр дахин хурдан энэ байлдааны онгоцыг чадварлаг эзэмшсэний төлөө төр засаг маань өндрөөр үнэлж өнөөдөр Монгол Улсын гавьяат нисгэгч цол хүртсэнд туйлын их баяртай байна” гэлээ. 

Холбоотой мэдээ