Эрүүл мэндийн салбарын шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-29 15:11:46

Увс /МОНЦАМЭ/Аймгийн Эрүүл мэндийн газраас салбарынхаа 2021 оны аварга тэргүүнүүдийг шалгаруулан, шагнаж урамшууллаа.

Өнгөрсөн оны ажлаар Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төв салбартаа тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Ховд сумын Эрүүл мэндийн төв, гуравдугаар байрт Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв, дөрөвдүгээр байрт Давст сумын Эрүүл мэндийн төв тус тус шалгарсан байна. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс тэргүүн байрт Батржихүй ӨЭМТ оржээ.

Тэрчлэн Оны тэргүүний удирдах ажилтнаар Ховд сумын ЭМТ-ийн дарга А.Назгүл, Оны тэргүүний их эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлалын их эмч Б.Баттүвшин, Тусгай мэргэжилтнээр ЗӨСТ-ийн ариутгагч Г.Амарсанаа, Багийн бага эмчээр Элбэг өгөөж ӨЭМТ багийн бага эмч Л.Гэрэлцэцэг, Сувилагчаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн Сувилагч Я.Энхбат, Туслах ажилтнаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн жолооч А.Даваажав нар тус тус шалгарсан байна.

Эдгээр хүмүүст аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаа баяр хүргэж, шагналыг нь гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ