Цогцолбор 1 дүгээр сургуулийнхан амжилт дүүрэн байна

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-29 15:16:26

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн хамт олон 2021-2022 оны хичээлийн жилд ажил үйлс, амжилт бүтээлээр дүүрэн байна.

Тодруулбал, өнгөрсөн оны ажлаараа тус сургуулийн хамт олон "Аймгийн оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага"-аар шалгарлаа. Тэрчлэн Түүх,  ниймийн багш Б.Өлзийтэгш "Аймгийн оны тэргүүний боловсролын ажилтан"-аар, 12б ангийн сурагч Л.Сод-Эрдэнэ "Аймгийн оны тэргүүний тамирчин сурагч"-аар, бага ангийн багш С.Ганцэцэг "Сумын аварга багш"-аар, 8д ангийн сурагч Б.Цолмон "Сумын аварга авьяаслаг сурагч"-аар тус тус шалгарчээ.

Увс нутгийн ууган сургууль өдгөө 96 дахь жилийнхээ түүхийг бүтээх хугацаандаа 1999 оноос хойш "Аймгийн оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага"-аар 5 удаа, "Аймгийн боловсролын тэргүүний байгууллага"-аар 6 удаа шалгарч, 2016 онд "Улсын тэргүүний сургууль", 2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтан гадас одон"-гоор шагнуулсан байна. 

 

Холбоотой мэдээ