Говь-Алтай аймагт 95-аас дээш настай 7 хүн энх тунх амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-31 21:16:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2022 оны 1 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 95 ба түүнээс дээш настай 7 хүн энх тунх амьдарч байна.

Өндөр настнуудын 3 (42.9%) нь эрэгтэйчүүд, 4 (57.1%) нь эмэгтэйчүүд байгаа аж. Тэднийг насаар авч үзвэл 101 настай нэг, 99 настай нэг, 96 настай гурав, 95 настай хоёр хүн байна. Энэхүү мэдээллийг Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас гаргасан тухай Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.

Холбоотой мэдээ