Төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-02 20:02:29

Архангай /МОНЦАМЭ/. Арван долоодугаар жарны Сайжруулагч хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний эл өдөр төр захиргаа, эрүүл мэнд, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртсэн иргэдэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн Засаг дарга М.Батжаргал нар шагнал гардуулж, баяр хүргэлээ. 


“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ” ОДОНГООР

1. Буянхишиг Эрдэнэчимэг

2. Далай Дуламсүрэн


“АЛТАН ГАДАС” ОДОНГООР

1. Очирбат Доржжанцан

2. Тогооной Гэрэлцэцэг

3. Цэрэндорж Нарангэрэл

4. Чойжоо Адъяасүрэн

5. Гаанжууржав  Дондивсамбуу

6. Полоож Энхтайван

7. Намжил Бямбаахүү

8. Даваанамжил Сэрсмаа


“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” МЕДАЛИАР

1. Михлай Жаргалтогтох

2. Лувсанравдан Болдбаатар

3. Самбуу Оюунгэрэл

4. Дашзэвэг Цогт-Эрдэнэ

5. Нямсүрэн Отгонболь

6. Цэрэнпил Долгор

7. Цэцгээ Ариунчимэг

8. Сэнгээ Бямбачулуун

9. Нарансамбуу Алтангэрэл

10. Раамижид Пүрэвдорж

11. Тодойн Барданбаатар

12. Баярмагнай Энхтуяа

13. Чойжилсүрэн Цэцгээ

14. Доржготов Отгонбат

15. Дангаасүрэн Рэнчиндулам

16. Юра Түвшинзаяа

17. Нямсамбуу Гэрэлчулуун нар тус тус шагнууллаа.

Холбоотой мэдээ