Дорнодын хамгийн өндөр настан 102-той

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-07 20:07:52

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хамгийн өндөр настан энэ жил 102 насыг зооглож буй Норжингийн Ямпил юм. Тэрээр 1920 онд одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малчин ард Норжингийн дөрөв дэх хүүхэд болон төржээ. 

Бага насандаа эцэг, эхийн гар дээр өсч хүмүүжин, мал аж ахуйн 20 гаруй жил мал маллаж байгаад Самдан гэдэг хүнтэй гэр бүл болж, 4 охин, 1 хүү төрүүлж өсгөсөн байна.

Энэ хугацаанд Дорнод аймгийн Хүнсний комбинатад үйлчлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ суужээ.

Өдгөө тэрээр Дорнод аймгийн төвд бага охины хамт энх тунх амьдарч байна. 

Холбоотой мэдээ