А.Энхтуул 13 тамирчныг ардаа орхиж, 85 дугаар байр эзлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадмын цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуултай 98 тамирчин өрсөлдөхөд 96 дугаарт уралдан 13 тамирчныг ардаа орхиж, 85 дугаар байр эзэллээ.
А.Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж,
тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орлоо. Тус зайд скиатлоны шинэхэн
аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын
Кертту Нисканен /28:06.4/, Криста Пармакоски /28:37/ нар мөнгө, хүрэл медалийн
эзэн боллоо.
А.Энхтуулын хувьд ийнхүү анх удаа цагаан олимпын наадамд
хурдаа сорин амжилттай оролцлоо.
Гэрэл зургийг С.Энхжаргал, Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/