Нийтийн хоолны салбарын орлого 1.3 хувь нэмэгдсэн ч бодит дүнгээрээ 5.2 хувиар багасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн хоолны салбарын орлого өнгөрсөн оны эхний 11 сард 570.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар нэмэгдэж, харин бодит дүнгээрээ 5.2 хувиар багасав.
Үүнд захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого өмнөх оны мөн үеийнхээс 5.6 (5.1 хувь) тэрбум, рестораны орлого 1.2 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Нийтийн хоолны салбарын орлого 2021 оны 10 дугаар сард 74 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.2 (6.1 хувь) тэрбум, 11 дүгээр сард 75.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.1 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Захиалгат хоолны хүргэлтийн
үйлчилгээний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 0.7 нэгж хувиар нэмэгдэж, харин
рестораны орлогын эзлэх хувь 0.5, баарных 0.2, гуанзных 0.1
нэгж хувиар тус тус багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.