“Улаанбаатар төмөр зам”-ын ажилтнуудыг авлигын эсрэг анхан шатны сургалтад хамруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар төмөр зам”-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчдад Авлигын эсрэг цахим сургалт зохион байгуулжээ.
Авлигатай тэмцэх газраас өчигдөр зохион байгуулсан тус сургалтад Улаанбаатар төмөр замын 84 салбар нэгжийн алба, хэлтсийн 261 дарга болон ерөнхий нягтлан бодогч нар хамрагдсан байна.
Сургалтаар "Авлигын шалтгаан нөхцөл", "Авлигын хор хөнөөл", "Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь", "Авлигын гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт" зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, анхаарвал зохих асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцжээ.