Ерөөлч магтаалчдын уран бүтээлийн ном бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-11 21:26:00
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн үе үеийн ерөөлч магтаалчдын намтар уран бүтээлийг багтаасан ном бүтээжээ.
“Өмнийн говийн ерөөлчид" номд 40 ерөөлчийн 60 уран бүтээл орсон байна. Уг номыг аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн дэмжлэгтэйгээр музейн эрдэм шинжилгээний ажилтан Л.Болормаа эмхэтгэн бичиж ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Байгальсайхан редактороор ажиллажээ.
Номыг эмхэтгэгч Л.Болормаа "Өмнөговь аймаг нь ерөөлч магтаалчдын өлгий нутаг. Олон сайхан ерөөлч магтаалчид төрөн гарсан. Тухайлбал 1900-аад оны эхэн үед Цогтцэций сумын цэцэн Банзрагч нь 1948 онд болсон Монгол Улсын ерөөлч магтаалчдын анхдугаар уралдаанд гуравдугаар байрт орж байсан байдаг. Энэ хүний залгамж халаа болсон МУСГЗ, ерөөлч Гомбын Оргой гэж нэрт ерөөлч хүн байлаа. Түүний өв санг уламжлагч ерөөлч С.Мөнхжаргал гээд Монгол Улсын тэргүүн зэргийн өргөмжлөлт ерөөлч байна" гэлээ. Өмнөговь аймгийн сум бүрт тухайн нутагтаа алдартай ерөөлчид байдаг. Тэдний ерөөлийг эмхэтгэн ийнхүү ном бүтээж олны хүртээл болгожээ.
Холбоотой мэдээ