Луу жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын
хоёрдугаар сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян
үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 11.
Санчир гараг. Хэрцгий охин одтой, таван шар мэнгэтэй, улаан бич өдөр.
Өдрийн наран 8 цаг 04
минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын
хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх,
авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг
байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх,
зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь
хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн
урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал
эрхтэн хурц болно хэмээжээ.