2000 орчим мессежийг иргэдэд илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 10:23:29

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс www.zavkhan.burtgel.gov.mn гэсэн цахим хаягтай болоод хоёр жил болж байна.  

Энэ хаягаар орж иргэд улсын бүртгэлтэй холбоотой мэдээ мэдээллийг авч болох юм. Тухайлбал өнөөдрийн байдлаар лавлагааны системд 140 шинээр ирсэн гадаад паспорт, 360 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 840 иргэний цахим үнэмлэх шивэгдэж орсон байна.  Мөн төрийн үйлилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах чирэгдэл учруулалгүй үйлчлэх үүднээс тус хэлтэс гар утсанд нь мессеж хүргэх үйлчилгээний SMS CASTER программыг  нэвтрүүлжээ. Өнөөдрийн байдлаар шинээр ирсэн цахим иргэний үнэмлэх 790, гадаад паспорт 300, үл хөдлөхийн гэрчилгээ 650, нийт 2000 орчим мессежийг иргэдэд илгээсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ