Монголын U16 насны 3х3 сагсан бөмбөгийн шилдгүүд Владивостокыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-16 13:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын /U16/ 16 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн  аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-нд ФИБА-гийн 3х3 стандарт бүхий Royal 3x3 Event Hall-д болно.

 

Тус тэмцээнээс ОХУ-ын Владивосток хотноо энэ онд болох Азийн хүүхдийн наадамд оролцох Монгол Улсын U16 насны шигшээ багийг сонгон шалгаруулах юм. Тэмцээнд 2006 оноос хойш төрсөн тамирчдаас бүрдсэн хот, дүүрэг, аймаг, сургууль, клубийн багууд оролцоно.

 

УАШТ-д өрсөлдөх багийн тоог хязгаарлахгүй бөгөөд нэг баг 4 тоглогчтой, охид, хөвгүүдийн  багууд оролцох юм. Харин тоглогч бүр ФИБА-гийн албан ёсны сайт play.fiba3x3.com сайтад өөрийн профайлыг үүсгэсэн байна.

 

Энэхүү УАШТ нь ФИБА-гийн албан ёсны тэмцээний тоглогч бүрд ФИБА 3х3 чансааны оноо олгогдох юм байна. 



Холбоотой мэдээ