“Гэм зэм” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-18 16:51:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Орфей" театр өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголдоо анх удаа олны хүртээл болгосон билээ.


Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 3-27-ныг хүртэл өдөр бүр 19.00 цагаас Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д тоглохоор боллоо.


"Гэм зэм" постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн билээ. Жүжгийн Ерөнхий найруулагчаар Москвагийн театрын урлагийн сургуулийн төгсөгч М.Батболд ажиллаж байгаа юм. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд багахан өөрчлөлт оруулсан байна. Танилцуулбал,

  • Пульхерия Александровнагийн буюу ээжийн дүрд МУГЖ Б.Нармандах
  • Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр
  • Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн
  • Мордогч Порфирий Петровичийн дүрд СТА Т.Ариунчимэг нар тоглохоор болсон байна.







Холбоотой мэдээ