Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл эхний ээлжинд дөрвөн суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-19 19:57:41

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" төслийг 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төв аймагт ажиллалаа.

Тэрээр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон харьяа хэлтэс, агентлаг, төсөл хэрэгжих сумдын удирдлагууд, ажлын зураг төсөл гүйцэтгэсэн компаниудын төлөөлөлтэй уулзан, төслийн ажлын явцтай танилцаж, анхаарах асуудлаар үүрэг өглөө.

Сумын хөгжил инженерийн дэд бүтцийн хангамж төсөлд тус аймгийн 8 сум хамрагдана. 2022 онд Баянчандмань, Борнуур, Сэргэлэн, Эрдэнэ суманд хэрэгжих бөгөөд зураг төслийн ажил дууссан байна.

Холбоотой мэдээ