Орон нутгийн нислэгийн зуны цагийн хуваарийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газрын Цагийн хуваарийн зөвлөлөөс зуны буюу гуравдугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг баталлаа.
Ингэхдээ Олон
улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/, Олон улсын нисэх буудлуудын холбоо
/ACI/, “Worldwide airport coordinators group” /WWACG/-ээс хамтран гаргасан NS22
зөвлөмж, Улсын онцгой комиссын тогтоолыг мөрдлөг болгожээ.
Агаарын тээврийн компаниуд энэ цагийн хуваарийн дагуу
нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулахыг ИНЕГ-аас мэдээлэв.
БОАЖ-ын сайд, ЗТХ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулсан “Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтарсан зөвлөл”-ийн ээлжит хурлаар талууд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сэргээх, энэ оны төлөвлөгөө гаргахад олон улс, орон нутгийн нислэгийн хуваарь чухал ач холбогдолтойг мэдэгдэж байсан юм.