Дарцагт гарцтай болголоо

ОРОН НУТАГТ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-23 10:30:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадын ерөнхий боловсролын сургуулиуд болон хоёр цэцэрлэгийн орчимд дарцагт гарцтай болголоо.
Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран "Говийн-Оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилтээр уг гарцыг нийт сургууль, цэцэрлэгийн орчмын замын гарцуудад байршуулсан байна. Сурагчид хичээлдээ ирэх, очих замын хөдөлгөөнд оролцохдоо энэхүү дарцагт гарцыг ашиглан зам гарах юм.
Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Т.Түмэнжаргал "Даланзадгадын хэмжээнд 6 сургууль, 2 цэцэрлэгийн орчимд 12 гарц дээрх дарцгийг байрлууллаа. Энэ нь бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой. Хүүхдүүд дарцгийг барьж зам гарах юм. Үүнээс гадна гэрлээр анхааруулъя арга хэмжээг бид зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд дарцагтай шон дээр гэрлэн дохио байршуулсан. Жолооч нар сургууль орчмын бүсэд орж ирээд хурдаа хасахыг үүгээр анхааруулж байна" гэлээ.
Холбоотой мэдээ