Төрийн албанд шинээр томилогдсон алба хаагчид сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-23 14:06:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас шинээр томилогдсон төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг хоёрдугаар сарын 22-нд зохион байгууллаа.

Төрийн албан хаагчийн ёс зүй, хуулийн болон хувь хүний мэдлэгийг дээшлүүлэн, төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой тус сургалтад 18 сум, 88 баг, 2 тосгоны төрийн алба хаагчдын төлөөлөл оролцож мэдлэг чадвараа дээшлүүлэв. Сургалтаар “Тамхи бидний сонголт биш”, “Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж”, “Жендэр ба бодлого төлөвлөлт”, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, “Төрийн цахим үйлчилгээ, өргөдөл гомдол” сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж өгсөн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ