Хорих ангиудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-25 18:10:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги "Глобал сан"-тай хамтран нийт ял эдлэгсэд болон хоригдогчдыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллаж байна.


Тус хамтын ажиллагааны хүрээнд “Сүрьеэгийн эрт илрүүлэг, ДОХ, тэмбүү, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг энэ сарын 14-22-нд зохион байгуулжээ.


Тойрон үзлэгт ШШГЕГ-ын харьяа 413, 433, 435, 437, 439, 445 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт 954 хоригдол, 100 алба хаагчийг хамруулсан бөгөөд “Амьсгалын замын болон бэлгийн замын халдварт өвчний хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар” сургалт явуулж эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн байна.

Холбоотой мэдээ