Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Нийслэлд үүлшинэ. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга
шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай, шороон шуургатай байхыг
анхааруулж байна.
2022 оны 03 сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар
үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас
орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун
өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр,
зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс
нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр
9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар
4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.
Өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. өдөртөө баруун өмнөөс хойш
эргэж зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 13-15 метр
хүрч ширүүснэ. 2-4 хэм хүйтэн байна.
2022 оны 03 дугаар сарын 04-08 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 4-нд төвийн
аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,
цасан шуурга шуурч, 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 6-нд Хэнтийн
уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 4-5-нд нутгийн зүүн хагаст секундэд
15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 4-нд нутгийн зүүн хэсгээр
хүйтэн байх боловч, 5-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө
10-15 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20
хэм, өдөртөө 1-6 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд
хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө
8-13 хэм, өдөртөө 0-5 хэм дулаан байна.