Такаясү 8 даваатайгаар Харү башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сумо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 8 дахь өдрийн барилдаанд ганц унаатай яваа шинэхэн озэки Митакэүми, комүсүби Хошёорюү С.Бямбасүрэнтэй учраа тааран хүч үзэж түүнийг ошитаоши мэхээр хаяж 7 даваатай болов.
Харин Хошёорюү 4 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ башёд 5 даваа, 2 унаатай яваа Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ өнөөдөр озэки Шодайтай хүчээ сорьж, түүнд ёрикири мэхээр ойчсоноор 3 унаатай болоод байна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/ энэ өдөр Мэйсей /М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг цүкитаоши мэхээр давснаар 4 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна. Озэки Такакейшо энэ өдөр Оношо /М-3/-той хүч үзэн түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 6 даваа, 2 унаатай болов.
Ичиножёо А.Ичинноров /М-2/ энэ өдөр Комүсүби Таканошотой хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 5 даваа, 3 унаатай болоод байна. Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Аойяама /М-10/-тай барилдаж түүнийг окүридаши мэхээр давснаар 3 даваа, 5 унаатай боллоо.
Энэ башёд нэг ч унаагүй башёг тэргүүлж яваа Такаясү /М-7/,
Вакамотохарюү /М-9/-тэй барилдаж түүнийг уватэнаге мэхээр 50 хувийн амжилт буюу
Гачикоши хийж, тэргүүллээ хадгаллаа.