Такаясү 9 даваатай башёг ганцаараа тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-21 16:57:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 9 дэх өдрийн барилдаанд шинэхэн Озэки Митакэүми, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/-той учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 1 унаатай явна.


Тамавашигийн хувьд 4 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ өдөр Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Озэки Шодайтай хүчээ сорьж, түүнд ёрикири мэхээр унаснаар  4 даваа, 5 унаатай болсноор тэдний даваа, унаа тэнцлээ.


Ичиножёо А.Ичинноров /М-2/ энэ өдөр Сэкиваке Вакатакакаге-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай болов. Озэки Такакейшо энэ өдөр Эндо /М-4/-той хүч үзэн түүнд ёритаоши мэхээр унаснаар 6 даваа, 3 унаатай болоод байна.


Харин энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Мэйсей /М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар 6 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. 


Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Шиманоүми /М-10/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар  3 даваа, 6 унаатай боллоо.


Энэ башёд нэг ч унаагүй башёг тэргүүлж байгаа Такаясү /М-7/, Аойяама /М-10/-тай барилдаж түүнийг ошидаши мэхээр давж, 9 даваатай башёг ганцаараа тэргүүлсээр байна.

Холбоотой мэдээ