Олон улсын буудлагын онлайн тэмцээнээс 3 алт, 2 мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-22 13:52:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Беларусь улсын буудлагын холбооноос зохион байгуулсан "Olympic way" онлайн тэмцээнд Монгол Улсаас 4 төрөлд  22 тамирчин оролцож 3 алт, 2 мөнгөн медаль хүртсэн байна.


Тухайлбал, Эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд: О.Есүгэн 634.0 оноогоор 1 дүгээр байр, О.Янжинлхам 631.5 оноогоор 2 дугаар байр, Г.Нандинзаяа 628.9 оноогоор 4 дүгээр байр


Эрэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд: Э.Даваахүү 583 оноогоор 1 дүгээр байр


Эмэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд: Т.Баярцэцэг 575 оноогоор 1 дүгээр байрт, Ц.Мөнхзул 572 оноогоор 2 дугаар байрт  тус тус шалгарлаа.











Холбоотой мэдээ