Украины эдийн засаг энэ онд 40 хувиар агшиж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-04 14:24:57

КИЕВ. /Reuters/. ОХУ-ын түрэмгийллийн улмаас Украин улсын эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурсан ба энэ онд 40 хувиар буурч магадгүй гэсэн урьдчилсан тооцоолол гарсан талаар тус улсын Эдийн засгийн яам бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.


Мэдэгдэлд дурдсанаар, зайнаас ажиллах боломжгүй газрууд хамгийн ихээр хохирол амссан байна.


Европын холбооны эдийн засгийн асуудал хариуцсан ахлах комиссар Пауло Жентилони бямба гарагт хэлэхдээ, “ЕХ ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар ажиллаж байна. ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээг нэмэгдүүлэх нь эрчим хүчний салбарт нөлөөлөхгүй” гэжээ.


Тэрбээр мөн ОХУ, Украины дайны улмаас ЕХ-ны эдийн засгийн өсөлт удаашрах ч эдийн засгийн уналтад хүргэхгүй гэдгийг онцолсон байна.


Пауло Жентилони хэлэхдээ, “ЕХ энэ онд эдийн засгийн өсөлтийг 4 хувьд хүргэх нь хэт өөдрөг хүлээлт бөгөөд энэ зорилтод хүрэх нь хэцүү” гэв. 

Холбоотой мэдээ