Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, “Монголын гео-мэдээллийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж
бичгийн хүрээнд талууд гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд
шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, зайнаас тандан судлал, газарзүйн
мэдээллийн систем, инновацыг нэвтрүүлэхэд хамтран ажиллана.
Түүнчлэн
эрдэмтэн судлаач, оюутан, сурагчид, иргэд, олон нийтэд мэдээлэл, сургалт,
сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Гамшиг
судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.