"Дархан хөвөн", "Талх чихэр", "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-14 17:49:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 35 ХК-ийн 588,994 ширхэг хувьцааг 797.2 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийнх тогтвортой байлаа. Үүнээс "Дархан хөвөн" (DAH+14.71%), "Талх чихэр" (TCK+11.98%) болон "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+11.25%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. "Мик холдинг" (MIK-13.01%), "Дархан гурил тэжээл" (DAR-12.01%) болон "Булган ундрага" (BUN-6.09%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,376 ширхэг нэгж эрхийг 3.9 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 76 ширхэг үнэт цаасыг 7,600 ам.доллароор арилжжээ.

ТOП-20 индекс 1.82 хувиар өсөж, 37,856.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,119,735,282,287 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ