БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

ФОТО
batbold.sh@montsame.gov.mn
2022-04-15 12:58:32
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны 4-р сарын 15-ны өдөр БНАСАУ-ын их удирдагч нөхөр Ким Ир Сен мэндэлсний 110 жилийн ой тохиож байна.

БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч нөхөр Ким Ир Сен 1948 оны 10-р сарын 15-ны өдөр БНМАУ-ын өмнөх үеийн удирдагч нартай хоёр улсын дипломат харилцааг албан ёсоор тогтоож, Солонгос-Монгол ард түмний уламжлалт найрамдлын үндэс суурийг биечлэн бий болгожээ. Улмаар 1956 он, 1988 онд БНАСАУ-ын нам, засгийн газрын төлөөлөгчидтэй хамт БНМАУ-д хоёр удаа айлчилж хоёр орны түүхэн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Монголын ард түмэн 1950-иад онд Солонгосын дайны улмаас эцэг, эхчүүдээ алдсан Солонгосын 200 гаруй өнчин хүүхдийг авч хүмүүжүүлсэн ба түүхэн хугацаанд хэцүү хүндрэлтэй цаг үед БНАСАУ-ын ард түмэнд бие сэтгэлээр тусламж үзүүлсэн сайхан уламжлалтай юм.

74 жилийн түүхтэй Солонгос-Монгол хоорондын уламжлалт харилцаа өнөөдөр ч хоёр орны ард түмний онцгой анхаарлын дунд үргэлж бэхжин хөгжиж байна.


























БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам