Манай улсад гадаадын 92 улсын 5.5 мянган иргэн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны эхний улирлын байдлаар гадаадын 92 улсын 5.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор мөн сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1 (23.2 хувь) мянган хүнээр нэмэгдэж, өмнөх улирлынхаас 154 (2.7 хувь) хүнээр багаслаа. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн
4.8 (87 хувь) мянга нь
эрэгтэй, 0.7 (13 хувь) мянга
нь эмэгтэй аж.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.8
хувь нь БНХАУ-ын, 5.1 хувь нь
ОХУ-ын, 4.9 хувь нь БНЭУ-ын, 4.6 хувь нь БНСУ, 3.8 хувь нь АНУ, 3.5 хувь нь
Вьетнам, 3.2 хувь нь Австрали, 3 хувь нь Филиппин, 15.1 хувь нь бусад улсын
харьяат байна. Тэдний 17.5
хувь нь 50-54 насны, 16.9 хувь нь 45-49 насны, 14.6 хувь нь 35-39 насныхан
байгаа бол 2.5 хувь нь 24 хүртэлх насныхан юм.
Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 2 (36.7 хувь) мянга нь төвийн бүсэд, 2 (36.6 хувь) мянга нь Улаанбаатарт, 0.9 (15.6 хувь) мянга нь зүүн бүсэд, 0.3 (5.8 хувь) мянга нь баруун бүсэд, 0.3 (5.3 хувь) мянга нь хангайн бүсэд ажиллаж байв. Эдгээр гадаад иргэдийн 2517 (46.1 хувь) нь диплом, бакалаврын
дээд, 1862 (34.1 хувь) нь
техник, мэргэжлийн, 515 (9.4 хувь) нь бүрэн дунд, 401 (7.3 хувь) нь тусгай мэргэжлийн дунд,
134 (2.5 хувь) нь суурь, 34
(0.6 хувь) нь магистр, докторын боловсролтой байна. Ажил эрхэлдэг
гадаад иргэдийн 2.4 (44.1 хувь)
мянга нь мэргэжилтэн, 1.2 (22.2 хувь)
мянга нь техникч, туслах дэд
мэргэжилтэн, 0.7 (12.2 хувь)
мянга нь менежер, 0.6 (10.4 хувь)
мянга нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 0.4 (8 хувь) мянга нь үйлдвэрлэл, барилга,
гар урлал, 96 (1.8 хувь) нь
энгийн ажил, мэргэжил, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 45 (0.8 хувь) нь контор, үйлчилгээний
ажилтан, 27 (0.5 хувь) нь
худалдаа, үйлчилгээ, хөдөө аж
ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтнаар ажиллаж байв.
Манай улсад энэ
оны 1 дүгээр улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 1836 (33.6 хувь) нь уул уурхай, олборлолт, 1106 (20.2 хувь) нь барилга, 748 (13.7 хувь) нь боловсрол, 539 (9.9 хувь) нь боловсруулах үйлдвэрлэл, 365 (6.7 хувь) нь тээвэр ба агуулахын үйл
ажиллагааны, 310 (5.7 хувь)
нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 191
(3.5 хувь) нь үйлчилгээний
бусад үйл ажиллагааны, 117 (2.1 хувь)
нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны, 251 (4.6 хувь) нь бусад салбарт ажиллаж
байна. Өмнөх улирлынхтай
харьцуулахад, боловсролын салбарт ажил эрхэлж буй гадаадын иргэд 254 (51.4 хувь) хүнээр нэмэгдэж, барилгын салбарт 494 (30.9 хувь) хүнээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.