АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нар Киевт иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-25 13:30:34

КИЕВ. /Bloomberg/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен болон тус улсын Батлан хамгаалахын сайд Д.Остин нар ням гарагийн орой Киевт ирж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийсэн хэмээн В.Зеленскийн зөвлөх мэдээлэв.


В.Зеленскийн зөвлөх Арестович орон нутгийн цагаар ням гарагийн оройн 22 цагийн орчим шууд дамжуулагдсан нэгэн ярилцлагын үеэр дээрх мэдээллийг өгсөн байна.


ОХУ Украин улс руу довтолсноос хойших хоёр сарын хугацаанд АНУ-ын өндөр дээд албан тушаалтнууд өөрийн биеэр тус улсад ирж, эв нэгдлээ илэрхийлж буй тохиолдол болж байгаа юм.


Уулзалтаар зэвсэг нийлүүлэх асуудал болон ОХУ-тай харилцах хамтын бодлогын талаар хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгчийн зөвлөх хэлжээ.


АНУ-ын талаас одоогоор ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй байна.   

Холбоотой мэдээ