Финланд, Швед улсууд тавдугаар сард НАТО-д элсэх хүсэлт гаргаж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СТОКХОЛМ. /Expressen/. Финланд, Швед улсууд
НАТО-д элсэх хүсэлт гаргах үйл ажиллагаагаа ирэх тавдугаар сард эхлүүлж
магадгүй байна.
Дээрх мэдээллийг
Финландын “Iltalehti” болон Шведийн “Expressen” сонинууд эх сурвалжаас иш татан даваа гарагт мэдээлэв.
Финланд, Шведийн удирдагчид
ирэх 5 дугаар сарын 16-ны тухайн долоо хоногт уулзалт хийхээр төлөвлөж байгаа
ба уулзалтын дараа НАТО-д элсэх төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулах төлөвтэй
байна.
Өнгөрсөн 2014 онд ОХУ
Крымийг өөртөө нэгтгэсний дараа Финланд, Швед улсууд нь НАТО-той цэргийн хамтын
ажиллагаагаа эрчимжүүлсэн боловч элсэн орохоос аль аль нь татгалзаж байсан юм.
ОХУ Украин руу довтолсон
явдал нь тус хоёр улсыг байр сууриа өөрчилж, НАТО-д элсэхийг эрмэлзэхэд хүргээд
байна.